Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “...иргэн ...өөрсдийн ашиг сонирхолын...үүднээс олон нийтийн байгууллага байгуулах...сайн дураараа эвлэлдэн нэгдэх...” эрхтэй гэсэн  тунхаглал, Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн  77.1 дэх хэсгийн “..Шүүгч өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэшлээ дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор мэргэжлийн олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх  эдэлнэ...” гэсэн заалтыг үндэслэл болгон Монголын шүүгч эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодол, санаа зоригоо нэгтгэн, сайн дурын үндсэн дээр шинээр анх удаа Шүүгч эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулсан. 

Монголын Шүүгч эмэгтэйчүүдийн холбоо 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдаж, мөн оны 8 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Тус холбоо нь ашгийн төлөө бус, зөвхөн гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Холбооны үндсэн зорилго нь шүүгч эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн мэргэжлийн ур чадвар, боловсролыг дээшлүүлэх, дэмжихэд чиглэнэ.

Монгол Улсын хэмжээнд нийт 431 шүүгч байгаагаас 287 буюу 66,5 хувийг нь эмэгтэй шүүгчид эзэлдэг /2011.11.23-ны байдлаар/. Үүнээс холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх алба, нийт 204 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын Шүүгч эмэгтэйчүүдийн холбоо нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Олон Улсын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн болох хүсэлтээ албан ёсоор гаргаж, уг холбооны гишүүн болох шаардлага болзлыг хангасан тул 2007 оны 11 дүгээр сард Олон Улсын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны  гишүүн болсон юм.

            Монголын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн жилдээ 12000 төгрөг буюу 10 ам.доллартай тэнцэх хэмжээний татвар төлдөг.

Тус холбоо нь одоогоор зөвхөн гишүүдийн татвараар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас үйл ажиллагаагаа идэвхитэй явуулах, Олон Улсын хурал зөвлөгөөнд тэр бүр оролцоход санхүүгийн хувьд бэрхшээлтэй байдаг болно.

Цаашид Олон Улсын шүүгч эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллах, Азийн орнуудын болон бусад орны адил үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай холбоо тогтоож, туршлага, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах зорилттой байна.