Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


2015 оны ажлын тайлан

 

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны

хийсэнажлын тайлан

 

Тайлангийн хамрагдах хугацаа: 2015.01.01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

            Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо нь 2015 онд холбооны зорилгод заасны дагуу шүүгч эмэгтэйчүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мөн ажлын ачаалал ихтэй байдагтай холбогдуулан гишүүдийнхээ эрүүл мэнд, амралт чөлөөлт цагт зориулсан үйл ажиллагааг явуулж, өвчний улмаас эмчилгээ хийлгэж буй эмэгтэй шүүгчдэд буцалтгүй тэтгэмж, дэмжлэг үзүүлэн, удирдах зөвлөлийн хуралдааныг 2 удаа хуралдуулж ажилласан болно. Үүнд:

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг хийж, 2014 онд хийсэн ажлын тайлан болон 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” арга хэмжээнд  амжилттай оролцсон 17 шүүгч нарыг “Тэжээхүй төв”-ийн алжаал тайлах сувилалын 38000 төгрөгийн үнэтэй 1 удаагийн бэлгийн картаар шагнасан. Үүнд Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Тунгалагсайхан,Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгч Н.Батчимэг /Дорноговь аймаг/, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.Ариунбаяр /Завхан аймаг/, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр /Орхон аймаг/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгч С.Уранчимэг /Хөвсгөл аймаг/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ө.Уянга, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Дүүргийн иргэний хэргийн анхна шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа /Архангай аймаг/, Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам /Булган аймаг/, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Д.Нарантуяа /Дархан-Уул аймаг/,Сум дундын 3 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа /Баянхонгор аймаг/, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Сугиржав /Дундговь аймаг/, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн шүүгч Г.Янжиндулам /Ховд аймаг/, Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн /Сэлэнгэ аймаг/, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгч Б.Цэрэнханд /Сүхбаатар аймаг/  нар хамрагдсан болно.

2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүгч нарынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэж эрүүл мэнддээ анхаарч мэргэжил нэгт шүүгч нартайгаа хамтдаа нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлэх зорилгоор Богд хаан уул руу алхах явган аялалыг зохион байгуулж, энэ арга хэмжээнд шүүгч нар идэвхтэй оролцсон.

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оролмаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл нарт болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Халиунагийн хүүхэд гадаадад эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан тус бүрт 100,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, тусламжийн мөнгийг тэдний данс руу шилжүүлсэн.

УИХ-аас 2016 оны улсын төсөв батлах үеэр шүүгч нарын цалинг бууруулах талаар яригдаж эхэлсэнтэй холбогдуулан тус холбооноос гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүгч нарын цалинг бууруулахгүй байх талаар мэдэгдэл гаргаж, үүнийг холбооны вэб сайт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн вэб сайтад байршуулсан болно.

Мөн энэ хугацаанд холбооны вэб сайтыг тогтмол ажиллуулж, сайтад эрүүл мэндийн талаар болон эмэгтэйчүүдийн чөлөөт цагт зориулсан бусад зөвлөгөөнүүдийг түлхүү оруулж байна. Үүнээс гадна тус холбооны санхүүгийн тайланг улирал бүр тогтмол гарган Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст мэдүүлэн баталгаажуулж байна.

 Санхүүгийн тайлан:

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус холбооны дансанд 1773850 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

2015 онд тус холбооны дансанд орсон нийт орлого- 2,490,700 төгрөг

1.    Гишүүдийн татварын орлого-344,000

-Багануур дүүргийн шүүх -126000 төгрөг,

-Дундговь аймгийн шүүгч Сэржмядаг, Д.Уранчимэг, В.Цэрэнрагчаа нараас -134,000-Шүүгч Ч.Цэнд-24,000 төгрөг

-Шүүгч Б.Халиуна-60,000

2. Зээл, зээлийн хүүгийн орлого -2,146,700 төгрөг

      - Шүүгч П.Соёл-Эрдэнэ үндсэн зээл 700,000 төгрөг хүү, зээлийн хүү 42700 төгрөг

      - Шүүгч Ч.Цэнд үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 304,000 төгрөг,

      -Шүүгч Ч.Цэнд үндсэн зээл 300,000 төгрөг

Дансны нийт зарлага-  3,311,696 төгрөг

1.    17 шүүчийг нэг өдрийн сувилалд хамруулах бэлгийн картын төлбөрт-646,000 төгрөг

2.    И-мэйл хаягийн 12 сарын үйлчилгээний төлбөр-25,740 төгрөг

3.    Вэб сайт домайн хаягийн 1 жилийн төлбөр -69,300 төгрөг

4.    Вэб сайт байршуулах үйлчилгээний 1 жилийн төлбөр-95,856 төгрөг

5.    Шүүгч Д.Халиуна, Ц.Сансармаа, Б.Цолмонгэрэл, С.Оролмаа нарт буцалтгүй тусламж-400,000 төгрөг

6.    Шүүгч Ц.Атарцэцэг- 1,000,000 төгрөг, шүүгч Ч.Цэнд – 500,000 төгрөг, шүүгч  Д.Хулан -500,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг зээлсэн байна.

7.     Шинэ жилийн мэндчилгээ, дугтуй шуудангийн зардалд нийт 60,000 төгрөг зарцуулсан.

8.    Интернэт банк ашигласан, мөнгөн гүйлгээтэй холбогдон гарсан зардал 14800 төгрөг төлсөн.

Одоогоор тус холбооны дансны үлдэгдэл 952,854 төгрөг байна.