Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны ажлын тайлан

 Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны

  ажлын тайлан

2016оны 06 дугаар                                                                                       Улаанбаатар  

 сарын 03-ны өдөр                                                                                               хот

 

Монголын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл 2013 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар хүртэл хугацаанд дараах гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаа. Үүнд.

1.    Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа

2.    Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

3.    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,

4.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна

5.    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун,

6.    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан,

7.    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл,

8.    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд,

9.    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг,

Тус холбооны удирдах зөвлөл нь ажилласан бүрэн эрхийн хугацаанд нийт 9 удаа хуралдаж, холбооны дүрэмд заасны дагуу гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдний чөлөөт цаг, эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, тэднийг урамшуулан ажилласан. 

2013 онд Шүүхийн тухай багц хууль батлагдан гарч, шүүх байгууллага нутаг дэвсгэрийн хувьд өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар шүүгч нарыг дахин томилохдоо тэдний зөвшөөрөл, саналыг авалгүйгээр, өөр шүүхэд шилжүүлсэнтэй холбогдуулан нэр бүхий шүүгч нараас ирүүлсэн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилж, хариу авсан.

Энэ хугацаанд холбооны тэргүүн А.Отгонцэцэг тэргүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлснийг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцээд холбооны тэргүүнээр шүүгч Ч.Цэндийг томилсон.

Улмаар 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр удирдах зөвлөлийн гишүүд ээлжит хуралдаанаа хийж, “Буцалтгүй тусламж, дэмжлэг олгох журам”-ын тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт оруулан, хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа шүүгчид олгох тэтгэмжийн хэмжээг 100.000 төгрөг болгож тогтоосон.

Мөн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс холбооны гишүүдийн шинэчилсэн бүртгэл, гишүүдийн татварыг нөхөн төлүүлэхээр 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг анхан болон давж заалдах шатны бүх шүүхэд шуудангаар болон цахим шуудангаар давхар хүргүүлэн шинэчилсэн бүртгэлийг хийж, татвар төлүүлэх ажиллагаа явагдаж байна.  Үүнээс гадна дараах үйл ажиллагааг явуулсан.

1. Хүүхэд төрүүлсэн 2 шүүгчид хүсэлт ирүүлсний дагуу тус бүр 50,000 төгрөгийн тэтгэмж олгосон.

2. Өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа 8 шүүгчид тус бүр 100,000 төгрөгийн буцалтгүй тэтгэмж үзүүлсэн.  

3. 2014 оны 11-12 дугаар сард Дүүргийн эрүүгийн 1,2 иргэний 1,2 дугаар шүүхээс нийт 8, Говьсүмбэр аймаг, Төв аймаг, Налайх, Багануур дүүрэг, Эрүү, Иргэний давж заалдах 10 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус бүр нэг нийт 16 шүүгчийг “Нараа” зүү, төөнүүрийн 1 өдрийн эмчилгээний сувилалд хамрууллаа.  

4. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” арга хэмжээнд  амжилттай оролцсон 17 шүүгчийг “Тэжээхүй төв”-ийн алжаал тайлах сувилалын 38000 төгрөгийн үнийн дүн бүхий бэлгийн картаар шагнав.

5. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Иогийн хичээл зохион байгуулсан.

6. 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүгч нарынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэж эрүүл мэнддээ анхаарч мэргэжил нэгт шүүгч нартайгаа хамтдаа нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлэх зорилгоор Богд Хаан уул руу алхах явган аялалыг зохион байгуулсан. 

7. УИХ-аас 2016 оны улсын төсөв батлах үеэр шүүгч нарын цалинг бууруулах талаар яригдаж эхэлсэнтэй холбогдуулан тус холбооноос гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүгч нарын цалинг бууруулахгүй байх талаар мэдэгдэл гаргаж, үүнийг холбооны вэб сайт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн вэб сайтад байршуулсан.

8. Хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 30, мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдөр буюу 2 удаагийн хавдарын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, үүнд нийт 100 шүүгчийг хамруулаад байна.

9. 2016 оны 02 дугаар сарын 01-03-ны өдөр зохион байгуулагдсан “Ерөнхий шүүгч нарын нэгдсэн сургалт”-нд холбооны тэргүүн Ч.Цэнд холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, бүх салбар зөвлөлүүддээ холбооны 2015 оны ажлын тайланг хүргүүлсэн.

10. Сүүлийн 3 жилийн хугацаанд гишүүний татвараа тогтмол, сайн төлж байсан Говьсүмбэр, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийг тус бүр 100,000 төгрөгөөр шагнасан.

11. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус холбоонд гишүүн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Жавхлангийн өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдуулан “орон сууцны дэмжлэг туслалцаа үзүүлэхийг санал болгохыг хүссэн” өргөдлийг хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтийг уламжлан хариуг авсан.

12. Хөгжмийн увидас төвийн багш Ямахатай хамтран “Хөгжим ба ойлголцол” нэртэй 20 ширхэг Си Ди гаргасан. Энэ Си Ди г эхний удаадаа шүүх хуралдаан хүлээж байгаа хэргийн оролцогчдод таатай сэтгэгдэл төрүүлж, тайвшруулах, цаашлаад шүүгч нарын эсрэг гаргадаг сөрөг хандлагыг бууруулж, эрхийг хамгаалах зорилгоор хийсэн.

13. Гишүүн шүүгч нарт 2 хувийн хүүгээр 1 сая хүртэл төгрөгийг 8 удаа зээлж, хүүгийн хамт аваад байна. Уг зээлийн хүүгээр холбооны бусад зардал болох вэб сайт, емэйл хаяг, интернэт банкны гүйлгээний төлбөр, шуудангийн зардал зэргийг төлж байгаа болно.

Үүнээс гадна тус холбооны www.judgewomen.mn сайтыг ажиллуулж, мөн санхүүгийн тайланг улирал бүр тогтмол гарган Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст мэдүүлэн баталгаажуулж байна.

МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО