Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхтуяаг санал болгохоор шийдвэрлэлээ

     Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох асуудлаар Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдээс санал авах ажиллагааг 2016.06.20-2016.06.23-ны өдрийн хооронд зохион байгуулсан боловч нэр дэвшигч М.Батсуурь, Д.Мөнхтуяа нар нь санал хураалтад оролцсон гишүүдээс хамгийн олон санал авч, санал тэнцсэн байна.

    Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хуралдааныг 2016.06.27-ны өдөр зарлан хуралдуулж, тус хуралдаанаар хамгийн олон санал авсан нэр бүхий дээрх 2 дэвшигчийн талаар дахин санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Улсын Дээд шүүхийн шүүгч, тус холбооны Дашдоржийн Мөнхтуяаг Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд санал болгохоор шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: Монголын хуульчдын холбооны цахим хуудас