Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

    2016 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Сингапур улсад “Олон Улсын Гэр Бүлийн Тухай Хууль 2016” бага хурлыг Сингапур улсын гэр бүлийн шүүх болон АНУ-ын шүүх хамтран зохион байгуулах гэж байна.

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос явуулсан хүсэлтийн дагуу дээрх бага хуралд 2 хүний хурлын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх талаар хариу ирүүлсэн байна. 

    Бага хурлын төлбөр нь $842,65 сингапур доллар бөгөөд оролцох шүүгч нар нь хурлын зардлаас бусад зардлыг өөрөө хариуцах болно. Оролцогч нар 5 одтой зочид буудалд буудлах ба бага хурал нь Дээд Шүүхээс 5-8 минутын хугацаанд алхах зайтай бөгөөд буудлын төлбөр нь нэг өдрийн 300,14 ам.доллар байна.

   Мөн 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болох Хил зөрчлийн /үүнд Хүүхэд байгаа тухай/ асуудлыг шийдвэрлэх бага хурал болох энэхүү хуралд мөн оролцох боломжтой юм. Бага хурлыг Гэр бүлийн маргааны шүүх болон Гаагийн Олон улсын хуулийн этгээдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг бага хуралд оролцоход төлбөргүй юм.

Иймд бага хуралд оролцох хүсэлтэй шүүгч нар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор хүсэлтээ  judgewoman@shuukh.mn хаягаар ирүүлнэ үү.

    Мөн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99721233, 99131816 утсаар лавлана уу.

Бага хурлын товч мэдээлэл:

Гэр бүлийн маргаан нь гэр бүлийн болон нийгмийн хүрээнд цаг хугацаа өнгөрөх тутам өргөжин тэлж байдаг шинжтэй. Шүүхэд ирж байгаа маргаан гэр бүлийн хувь заяаг шийдэх буюу тэдний дунд үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдал эцсийн шатандаа ирсэн байдаг юм. Тиймээс шүүх тэдний уг үүсээд байгаа нөхцөл байдал зохицуулж туслахын зэрэгцээ, өвөрмөц тусгай цогц ажиллагаа явуулдаг. Шүүхийн шийдвэр гаргахад зохигч талуудын байр суурь, үүсээд байгаа нөхцөлийн суурь үндэс гол нөлөө үзүүлдэг. Үүнтэй зэрэгцээд даяарчлалын үрээр гэр бүлийн маргаан олон талт буюу соёл, гарал үүсэл, өөр өөр үндэстнүүдийн гэрлэлт зэргээс хамаарч шийдвэрлэхэд улам төвөгтэй болоод байгаа билээ. Тиймээс уг чуулга уулзалт нь олон улсын эрдэмтэн тэр дундаа хууль, философийн нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийг нэгэн дор цуглуулан, гэр бүлийн эрх зүйн орон орны тогтолцоог судлан үзэж танилцуулах, тэдний өмнө гэр бүлийн маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар туршлага болон хүндэрч буй асуудлыг харилцан хэлэлцэх зорилготой билээ. Энэхүү чуулга уулзалт гэр бүлийн эрх зүйн олон улсын маргааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал шаардлагатай билээ.

www.familyjusticecourts.gov.sg/Pages/International-Family-Law-Conference-2016.aspx 

Энэ сайтнаас хурлын талаарх мэдээллийг авах боломжтой.