Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


Шинэ удирдах зөвлөлд ажлаа хүлээлгэн өглөө

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Н.Дуламсүрэн шүүгч сонгогдлоо

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн хуралдаан Улсын Дээд шүүхийн хуралдааны танхимд болж өнгөрлөө.

Уг хуралдаанаар 2013 онд сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан холбооны тэргүүн Ч.Цэнд бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулан, холбооны тамгыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэлд хүлээлгэн өгч, шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүдийн цаашдын ажил амжилт хүслээ.

Үүний дараагаар шинэ Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, холбооны тэргүүнээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнг сонголоо.